“ГААЛИЙН ЗӨРЧИЛ” асуулт хариултын тэмцээн

2017 оны 07 сарын 01-ы өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” болон “ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ”-ийн хэрэгжилтийг хангах, Монгол улсад гаалийн алба үүсч хөгжисний 105 жилийн ойг угтан ээлжүүд болон карго терминалын хамт олны дунд “ГААЛИЙН ЗӨРЧИЛ” асуулт хариултын тэмцээнийг 10 сарын 03-ы өдөр амжилттай зохион байгууллаа. Дээрх асуулт хариултын тэмцээн нь ГУБ нар холбогдох хуулиудын зүйл заалтыг уншиж судлан оновчтой зөвхэрэглэх, гаалийн зөрчлийг зөв зүйлчлэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах, нэг мөр ойлголттой болох, практик үйл ажиллагаандаа зөв хэрэглэх дадлыг эзэмшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Тэмцээнийг тус газрын ГЗТА-ны дарга Н.Нямдаваа ахалж гишүүдэд ГУАБ А.Амарсанаа, Эрсдэл хариуцсан ГУБ Р.Энхбат, ГУБ Г.Сарангэрэл, С.Эрдэнэцэцэг, шүүгчээр ГХША-ны дарга Ц.Одсүрэн, ГБА-ны дарга П.Жанцанхорлоо, ЗА-ны дарга Ч.Мөнххишиг, ГЗТА-ны ГУАБ Б.Баясгалан нар ажилласан бөгөөд ГУБ нараас бүрдсэн нийт 5 багаас мэдлэг чадвараараа ГУАБ Б.Отгончулууны ахалсан “В” ээлжийн хамт олон тэргүүлж үнэ бүхий зүйлээр шагнагдав.

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *