МЭДЭЭЛЭЛ

Буянт-Ухаа дахь гаалийн газар нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам”, “Монголын аялал жуучлалын холбоо”-ноос Мишээл экспод зохион байгуулагдсан “Хил орчмын аялал жуучлал” сэдэвт хэлэлцүүлэгт төрийн албаныхан болон хил орчмын аймгуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцож БУГГ-ын Хяналт шалгалтын албаны дарга илтгэл тавиж дараагаар нь нээлттэй хэлэлцүүлэгийн асуултанд хариулт өгөв.

Энэхүү уулзалтын гол зорилго нь:

  1. болон бусад хууль, тогтоомжийг сахин биелүүлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх
  2. жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилтын хүрээнд МУ-д аялахаар ирж буй жуулчдад  гаалийн байгууллагын үйлчилгээг  хүндрэл бэрхшээлгүй хүргэх
  3. бүрдүүлэлтийн  цаг хугацаа багасгах, хуулийн дагуу хурдан шуурхай ажиллах боломжийг бүрдүүлэх.
  4. нэр төрлийн бараа улсын хилээр нэвтрүүлэхээс өмнө зорчигчийн энэ чиглэлийн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох бичиг баримтуудын бүрдлийг хангуулах.

 

Уг уулзалтаар аялал жуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа компани Монгол улсад аялахаар ирж байгаа гадаадын иргэдэд Гаалийн тухай хууль тогтоомжийг сурталчилах. Аялахаар ирж байгаа гадаадын иргэд Монгол улсын хилээр ямар бараа оруулж, гаргахад хориглолт, хязгаарлалт тавьдаг талаарх ойлголт байдаггүйн улмаас гаалийн хяналт дээр саатах, худалдан авсан бараа, бүтээгдэхүүнээ хураалгах зэрэг тохиолдолууд ихээр гардаг тул хөтөч орчуулагч нар жуулчдад гаалийн хууль тогтоомжийг таниулахад анхаарах талаар зөвлөмж өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *