Төрийн дээд гавьяат цолоор шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа  олон жил үр бүтээлтэй ажилласан Гаалийн Ерөнхий газрын БуянтУхаа дахь Гаалийн газрын дарга Сүхээгийн Цэцгээг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулан өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *